7 сар 2008
Д М Л П Б Б Н
« 4 сар    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Миний тухай

Хайх

БУРУУ ЯРЬЖ ЗЄВ ОЙЛГОНО ОО ГЭЖ…

Оруулсан: singapore 4 сарын 14, 2008 он

Манай нэгэн яруу найрагч:
Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян бэ? Монгол баян.
Хэл, хил, мал гурваасаа хагацвал
Хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй гэж маш оновчтой шvлэглэснийг хэн хvнгvй мэднэ. Хилийг ч яахав хилийн цэрэг хамгаалж байгаа. Мал сvргийг малчин эзнээс нь єгсvvлээд тєр засаг хvртэл хамгаалалтдаа авчихсан. Харин хэлийг маань хэн хамгаалж байна вэ? Єнєєгийн монгол хэлний байдал энэхvv асуултын хариуг биднээс нэхсээр байна.
Англи, орос гээд дэлхийн “том” хэлнvvдийн “довтолгоон”-д єртєж, заримдаа єєрєєр нь угжуулж єссєн хvvхэд залуустаа хvртэл “шоовдорлогдох” болсон монгол хэл маань цагийн сайханд дэлхийн хэл болж, ургахуйгаас шингэхvй хvртэлх олон улс гvрэнд єнєєгийн англи хэл лvгээ адил хэрэглэгдэж, тэр хэрээр дээдлэгдэж байсныг зуун зууны хєх тvvх гэрчилнэ. Гэтэл єнєєгийн бид тэр тvvхийг мартаж орхиод, англиар “мэнд мэдэж”, оросоор “харааж”, солонгосоор “уулга алдах” болсон нь нэн харамсалтай. Би vvгээрээ гадаад хэл сурч байгаа хvvхэд залуусыг буруутгах гэсэнгvй, харин эх хэлээ сайн сурч, дээдлэн хvндэлж гэмээ нь харь хэлийг тєгс сурдаг учиртайг сануулах гэсэн юм. Монгол хэлээ хайрлан хамгаалах, зєв сайхан ярьж бичих талаар vе vеийн эрдэмтэн мэргэд захин хэлж, заан залруулсаар ирсэн билээ. Vvнийг бичигч монгол хэлийг шинжлэн судалдаг хvн биш боловч эх хэлэндээ санаа тавих нь монгол хvний vvрэг гэдэг vvднээс энэхvv нийтлэлийг бичлээ. Алдаж ташаарсан зvйл байваас уучлан єршєєх буй за.

Нэг. АЛДААТАЙ БИЧИХ АЛБАТАЙ ГЭЖ VV?
90-ээд оны ардчиллаас хойш манайд эх хэлний талаарх тєрийн бодлого суларч ирснийг харуулах наад захын жишээ нь vсгийн дvрмийн алдаа ихссэн явдал гэж хэлж болно. Гэхдээ ємнєх нийгмийн vеийн ном хэвлэлvvд огт алдаагvй гардаг байсан гэж хэлж бас болохгvй. Алдаа гарах нь гардаг байж. Гэхдээ одоогийнхийг бодвол ёстой “єдрийн од” шиг цєєхєн байж дээ. Хаа нэг алдаа гарвал тvvнийгээ залруулдаг, алдаатай ном зохиолд залруулга гэсэн тусгай хэсэг vйлдэж хавсаргадаг байв. Бага, дунд сургуульд ч цээж бичиг гэдгийг ёстой нэг “цээжилтлээ” хийдэг байж билээ. Гэтэл єнєєгийн сургуульд цээж бичиг хийж байна уу гэж асуувал “За даа, бараг vгvй л болов уу” гэж ихэнх хvн хариулах биз ээ. Vvнийг ч сvvлийн vеийн ном хэвлэл бэлхнээ харуулаад байгаа бус уу. Ном хэвлэл гаргаж байгаа хvмvvс нь бусдаасаа арай л илvv бичгийн боловсролтой хvмvvс байх учиртай атал тэд нар нь ингэж алдаж бичихлээр нєгєє “дунд” сургуулийн хvvхдvvд нь ямар байх нь тодорхой. Тэгэж, ингэж алдаж бичжээ гээд хэлэхлээр “Одоо алдаагvй бичдэг хvн гэж хаа байгаа юм. Угаасаа энэ кирилл vсгийн дvрэм чинь буруу юм гэнэ лээ” гэж єєрийгєє зєвтгєх хvн бишгvй тааралдана. Ц.Дамдинсvрэн гуайн зохиосон “Шинэ vсгийн дvрэм”-д засаж залруулууштай юм бий нь бий. Уг дvрэм гарсан цагаас нь л манай эрдэмтэд энэ тухай бичиж шvvмжлэн, засч залруулсаар ирсэн. Гэхдээ нэгэнт л vсгийн дvрмээ шинээр батлан гаргаагvй л бол муу ч сайн ч хуучин дvрмээ дагах учиртай баймаар. Гэтэл манайд бараг толгойтой болгон єєр єєрийн дvрэм зохиож, тvvнийгээ мєрддєг болчихжээ. Алдаагvй ном хэвлэл ч гарахаа больж, хvмvvс ч тvvнд нь бvр дасаж орхиж. Дээр vед алдаатай ном хэвлэл олоход бэрх байсан бол одоо харин алдаагvй ном олоход бэрх болжээ. За тэгээд нєгєє муу нэртэй “шар сонинууд”-тай бол бvр ярилтгvй. Худлаа ярих хvнд бараг vг, єгvvлбэр бvр нь алдаатай. Тэгсэн атлаа зарим нь “Манай сонинд байгаа 1 алдааг олно уу” гэсэн “таавар” зарлах нь яана. Нэг байтугай нэг зуу, аягvйдвэл нэг мянган алдаатай сониноос чухам аль нь тэр “таалгаад” байгаа нэг алдаа нь болохыг “таах” хvн байдаг болов уу, та минь.
Харин єдєр тутмын хэдэн сонины хувьд vсгийн дvрмийн алдаа харьцангуй бага байдаг нь тэдгээр сонины тvвшинг харуулж байгаа хэрэг болов уу.
Vсгийн дvрмийн алдаа зєвхєн муу нэртэй, луу данстай кирилл vсэгт гарч байгаа юм биш, монгол бичгээр ч алдаатай бичсээр л байна. Одоо албан газрын хаяг, тамга тэмдгээс эхлээд монгол бичиггvй юм гэж vгvй болжээ. Монгол бичгээ сэргээн хэрэглэж, хос бичигтэн болох гэж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ бас л нєгєє vсгийн дvрмийн алдаагаа засахгvй бол болохгvй нь ээ. Нэг vе бvх нийтээр монгол бичигт шилжин орохоор бэлтгэж, бага сургуулийн хvvхэд монгол бичгээр амлуулж байлаа. Гэтэл гэнэт монгол бичигт шилжин орохоо больж, баахан хvvхдvvдийг “туршилтын туулай” болгож “хэлмэгдvvлж” орхисныг бvгдээрээ санаж байгаа байх. Тvvний vр дvнд кириллээр ч зєв бичдэггvй, монгол бичгээр ч зєв бичдэггvй “нэгэн vеийнхэн” тєрєн гарсан. Одоо тэд нар хорь нэлээд гарч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон бєгєєд нєгєє vсгийн дvрмийн алдаа (кирилл монгол аль алиных нь) гарахад “гол vvрэг” гvйцэтгэж байгаа бололтой.
Ганц нэг жишээ дурдъя. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын хаягийг монгол бичгээр “Засгийн гацрын тохируулагц агендлаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн гацар” гэж уншигдахаар бичсэн байх юм. Тvvнээс гадна телевизийн зарим нэвтрvvлгийн нэр ус, нэвтрvvлэг бэлтгэсэн хvмvvсийнхээ нэрийг монгол бичгээр бичих болсон нь сайшаалтай хэдий ч vсгийн дvрмийн алдаа мэр сэр харагдах нь харамсалтай. “Монгол тэмvvлэл “ гэдэг vгийг “Монггол тэмэvлvл” гэж бичих ёстой атал “Монггол тэмэгvлvл” гээд биччихсэн байх жишээтэй. Энэ мэтийг монгол бичиг мэддэг гадаадын хvн харвал юу гэж хэлэх бол гэхээс чих халууцах юм.
Ямар ч атугай ном сонин, телевиз гэдэг бол хvний нvдэнд хамгийн их тусч, тэр хэрээрээ бичгийн боловсролд нь нєлєєлдєг тул ном, хэвлэл, телевизийнхэн vvнд анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ.

Хоёр. БУРУУ ЯРЬЖ, ЗЄВ ОЙЛГОНО ОО ГЭЖ…
Сvvлийн vед монгол хэлний найруулга, утгазvйн хэм хэмжээг зєрчигчид хэтэрхий олширч, тэр нь бvр “моод” болсон гэхэд хилсдэхгvй. Тэгсэн атлаа тvvнийгээ “Монгол хvн буруу ярьж, зєв ойлгодог юм” гэж зєвтгєж суух нь инээдтэй ч, бас эмгэнэлтэй. Ганц нэг жишээ авъя. Сvvлийн vед “нэлээдгvй” гэдэг vг бараг л хvн бvрийн амны уншлага болжээ. Уг нь “нэлээд” гэдэг нь “олон, бага бус” гэсэн утгатай бєгєєд vvн дээр vгvйсгэх утгатай “-гvй” гэдэг нєхцєл залгахаар “бага, цєєн” гэсэн утгатай болмоор. Гэтэл манайхан харин ч эсрэгээр “Нэлээдгvй амжилт гаргалаа”, “Тєр засаг энэ асуудалд нэлээдгvй анхаарал хандуулж ирлээ” гэх мэтээр “бахдан сайшаах” болжээ.
Мєн “эф-эм радио маань”, “дуу маань” гэх мэтээр хамаатуулахын “маань” нєхцлийг их хэрэглэх болжээ. Уг нь буруу ч юм биш л дээ. Гэтэл бvр дэндээд “гэмт хэрэгтэн маань, шорон маань” гэж ярих болсноор барахгvй арай л “Осама Бин Ладен маань” гэж ярих нь холгvй болжээ. Монголчууд бид ч яах вэ бие биетэйгээ “хамаатархан” ярьж болдог юм байж. Гэтэл саяхан телевизээр нэг гадаадын нєхєр “Монгол улс маань” гэж ирээд л их л “єєриймсєг” ярьж байх юм. Бодоод байхад мань хvн арай ч тэгэж хэлээгvй, гол учир нь хэлмэрчид “маань л” байх шиг.
Социализмын vед монгол хэл орос хэлний нєлєєнд их автсанаас зарим нэг vг єгvvлбэрийн гаж сонин бvтэц хэдэн vеийн турш эх хэлийг маань эвдсээр ирснийг бид мэднэ. Гэтэл одоо энэ явдал арилах нь бvv хэл, улам гаарсаар байна. Энэтхэг-европ хэлний тооны айг монгол хэлэнд хуулбарлан буулгаснаас одоо бидний олонх нь “хvvхэд” гэвэл нэг хvvхэд, “хvvхдvvд” гэвэл олон хvvхэд гэж ойлгодог болчихжээ. “Офицеруудын ордон” гэх мэт нэр, “Єндєр уулуудын дундуур тvргэн урсгалт голууд урсана” гэх зэрэг орос хэлнээс шууд “орчуулсан” vг єгvvлбэр орчин vед “уламжлагдан” ирсэн тєдийгvй зарим нь “хєгжлийн дээд шатанд” гарчээ. Саяхан зурагтаар нэгэн гоо сайханч бvсгvй “багс нар маань” гэж ярив. Уг нь “нар, нэр” хэмээх нєхцлийг хvнтэй холбоотой нэр vгэнд залгаж, “багш нар, эмч нар” гэж ярьдаг атал “будгийн багс нар” гэж ярьж байгааг “хєгжлийн дээд шат” гэхээс єєрєєр юу гэх билээ.
Энд бас хэлэлгvй єнгєрч болохгvй зvйл бол хvндэтгэлийн vг хэлллэгийг зєв хэрэглэх явдал юм. Монгол хэлэнд хvндэтгэлийн vг хэллэг байсан, харин нэг хэсэг тvvнийг “феодалын”, “хуучирсан”, “бvдvvлэг” гэх зэргээр ад шоо vздэг байснаас болоод ямар тохиолдолд, хэрхэн хэрэглэдгийг нь мэддэг хvн одоо ховор болжээ. Жишээлбэл, “таалах, зооглох” гэх мэт хvндэтгэлийн vгсийг єгvvлэгч этгээд єєр дээрээ хэрэглэх ёсгvй атал “Надад таалагддаг”, “Би бууз зооглох дуртай” гэж єєрийгєє “дээдлэн хvндэтгэдэг” хvмvvс олон болжээ.
Ардчиллын буянаар уламжлал, ёс заншлаа сэргээх хандлага хvчтэй болж, нэг vе бараг мартагдаад байсан vг хэллэг, нєхцєл дагаврыг идэвхтэй хэрэглэх болсон нь сайшаалтай. Гэвч хэрэглэхэд бас учир бий. Зарим хvн ямар утгатайг нь мэдэхгvй атлаа дээрх vг хэллэг, нєхцлийг хэрэглэх болсон нь хий хоосон чамирхлаас хэтэрсэнгvй. Тухайлбал, “лугаа, лvгээ” гэдэг нєхцлийг буруу ойлгож “Сар лугаа vзэсгэлэнтэй бvсгvй” гэх буюу “Уншигч авхай та” гэх зэргээр ярьж бичсээр л байна. “Лугаа, лvгээ” гэдэг нєхцєл “-тай, -тэй” хэмээх нєхцєлтэй ижил утгатай юм шvv дээ. Ингэхлээр “Сартай vзэсгэлэнтэй бvсгvй” гэсэн vг болж байгаа нь хэр оновчтой зvйрлэл юм бол доо. “Абугай” гэхийг “авхай” гэсэн тэр сониныг зєвхєн эмэгтэй хvмvvс уншиж таарах нь ээ дээ.
Vvнээс гадна телевиз, радиогийн нэвтрvvлэгч, сурвалжлагчид ч єєрсдийн хэл ярианы соёлд анхаарах цаг нэгэнт болжээ. Зурагтаар гарч байгаа хэрнээ “Яагаад ингvvл” (Уг нь “Яагаад вэ гэвэл” гэх ёстой), “Хоёулаагийн ярилцах цаг ингээд дуусч байна” гэж “эрхлэх” нь зохимжгvй. Ямар vг хэллэгийг ямар тохиолдолд, хэрхэн хэрэглэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй байна.

Гурав. ГАДААД ХЭЛ ГАНГАРАА БИШ
Даяаршлын єнєє vед гадаад хэл сурах нь нэн чухал гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Гэхдээ гадаад хэл сурч байна гээд эх хэлээ шоовдорлож боломгvй байлтай. Уг нь эх хэлээ хэдий чинээ сайн сурч мэднэ, гадаад хэлийг тєдий чинээ сайн сурдаг учиртай. Харин манайхан “туйлшрахдаа” гарамгай юм хойно “Хай, хэллоv” гэж мэндлээд, “вау, упс” гэж уулга алдаад, “бай, чао” гэж салдаг залуус дэндvv олон болжээ. Гадаад хэл сурна гэдэг нь ганц нэг vг хазгай муруй хэлснээр болчихдог зvйл арай биш байлтай. Монгол хvн юм бол уг нь монгол хvнтэйгээ монголоор яривал зvгээр юм сан. Гэтэл монголоороо арван vг зєв бичиж чадахгvй мєртлєє англи ч биш, монгол ч биш хэлээр шулганагчид олшрох нь сайны ёр яав ч биш. Заавал гадаадаар ярих ёстой, гадаад нэр єгєх ёстой юм бол зєв сайхан ярьж, дуудмаар байна. Гадаад нэртэй пvvс компани, хамтлаг, дуу, нэвтрvvлэг олон болжээ. Гэхдээ энэ нэрийг нь зєв дуудах тал дээр анхаарах зvйл их байна. “Юvби палас, Юvби плаза” (UB palace) гэх юм уу, “Хайпи хаус” (Happy hours) гадаад хэл сургалтын тєв гэх зэргээр буруу хазгай дуудах буюу эсвэл “оранжировка”, “оранжировщик” хоёрыг ялгахгvй “Миний дууны оранжировщикийг тэр хийсэн” гэж ярьдгаа засах цаг нэгэнт болжээ.

Дєрєв. ОРЧУУЛГА ГЭДЭГ ХЭЦVV АЖИЛ
Сvvлийн vед монголчуудын тэр дундаа эмэгтэйчvvдийн нойр хоол, ажил тєрлєє умартан vздэг болсон зvйл нь солонгос, хятад, японы телевизийн олон ангит кино бєгєєд урьд ємнє манайхан киног орос зэрэг европын хэлнээс голчлон орчуулдаг байсан бол одоо англи, солонгос, япон, хятад зэрэг дэлхийн олон хэлнээс шууд орчуулах болсон нь тухайн орны тvvх, соёлыг монголчуудад танилцуулахад ихээхэн ач холбогдолтой юм. Аливаа орчуулга, тэр дундаа киноны орчуулга гэдэг хvссэн бvхэн хийгээд байдаг хялбархан зvйл огт биш. Сайн орчуулга хийхийн тулд зєвхєн гадаад хэлийг сайн сураад зогсохгvй, тухайн орныхоо тvvх, соёл, ёс заншлын талаар єргєн мэдлэгтэй байх ёстой. Гадаад хэлнээс кино олноор орчуулах болсон нь сайшаалтай хэрэг боловч зарим нэг алдаа дутагдал гарсаар байна. Энэ удаа бид телевизээр хамгийн их гарч байгаа солонгос киноны орчуулгын тухай хэдэн vг хэлье.
Хэдийгээр монголчууд солонгос хэлнээс зохиол бvтээл орчуулж байсан туршлага бага боловч бидэнд хятад хэлнээс ном зохиол орчуулж ирсэн арвин туршлага, уламжлал бий. Солонгос хэлэнд хятад хэлнээс орсон vг их байдаг нь орчуулгын ажлыг хєнгєвчлєнє гэсэн vг. Ялангуяа зарим хуучны тvvхэн нэр томьёог орчуулахад хятад-монгол толь бичгээс авч хэрэглэхэд буруудах зvйл байхгvй. Олон vг нуршилгvйгээр солонгос киноны орчуулгаас ганц нэг жишээ татъя.
“Аньдун Ким, Им-у-нёний самуун, Каб-шинь-нёний самуун” гэх мэт vг хэллэгийг сонсоод vзэгчид эдгээрийг хvний нэр буюу ийм нэртэй хvний vvсгэсэн самуун гэж ойлгож байж магадгvй. Гэтэл “Аньдун Ким” гэдэг нь нэг хvний нэр биш, Аньдун гэдэг нутгаас гаралтай Ким овгийнхныг нийтэд нь хэлж байгаа юм. Харин “Им-у-нёнь”, “Каб-шинь-нёнь” гэдэг нь хvний нэр ч биш, газар усны нэр ч биш “хар морин жил”, “хєх бичин жил” гэсэн vг бєгєєд тэдгээр онуудад гарсан бослого самууныг хэлсэн аж. Vvнээс гадна “нуган агь” гэсэн vгийг vзэгчид бишгvй сонссон биз ээ. Уг нь “агь” гэдэг нь хаад, ноёдын хєвгvvнийг нэрлэсэн vг бєгєєд vvнийг “нуган” гэж тодотгох нь “эрэгтэй ах, эмэгтэй эгч” гэснээс ялгаа юун. Тvvнчлэн “єдєр гэгээрэх”, “хамгаалж єгєх”, “тэгэж хийгтvн”, “Японы талд ор гэвэл орж єгєх болно”, “Би чамд vvнийг хийж єгвєл чи оронд нь юу хийж єгєх юм бэ?” гэх мэтийн солонгос хэлнээс vгчлэн орчуулсан зvйл ч олонтаа тохиолдохын дээр “Вантан, айлтгаж хайрлана уу”, “Вантан та мутраа хайрлах аваас шинэ засаг тогтох болно” гэх зэрэг хvндэтгэлийн vгийг буруу хэрэглэсэн, эсвэл утгын авцалдаа муутай vг єгvvлбэр цєєнгvй гарч байна. Уг нь “айлтгах” биш “айлдах”, “мутар” биш “мутрын vсэг” гэсэн бол зєв байх сан. Солонгосчууд “тэгэж ингэж єгєх, тэгэж ингэж vзэх” гэсэн хэллэгvvд тvгээмэл хэрэглэдэг. Монгол хэлэнд ийм хэллэг байдаг ч гэсэн бараг vйл vг болгон дээр “тэгэж єгєєч, ингэж vзээч” гэж хэлдэггvй. Мєн ноён хvнд хандаж “Ноёнтоон, та ядаж ганц vг ган хийгээч” гэсэн дорд хэллэгийг хэрэглэж болмооргvй мэт. Мєн нэгэн тvvхэн кинон дээр “Чи арай будаанаас нь ажилласан юм биш биз дээ?” гэж хэлж байна. “Ажиллах” гэдэг vг монгол хэлэнд саяхнаас л “дундаас нь идэж хохироох, шамшигдуулах” гэсэн утгаар хэрэглэгдэх болсныг бид мэднэ. Гэтэл хоёр гурван зуун жилийн ємнєх vйл явдлын тухайд энэ vгийг хэрэглэх нь тун зохимжгvй байна.
Ойрдоо зурагтаар гарч байгаа “Домогт жанжин И Сvньшинь” гэдэг кинонд И Сvньшинь жанжин монголчуудтай байлдсан тухай гарч байх юм. Хэрэв энэ vнэн бол Монгол-Солонгосын харилцааны тvvхэнд тун сонирхолтой “нээлт” болох юм. Бодоод байхад арай ингэж хэлээгvй, “бvдvvлгvvд” гэсэн vгийг орчуулагч “монголчууд” гэж буруу ойлгосон бололтой юм. Уг нь энэ удаад “бvдvvлгvvд” гэж зvрчидvvдийг хэлсэн байх учиртай.
Тvvнээс гадна “Юvбин аа”, “Юvжин аа” гэх мэтээр хvнд хандан дуудсан vг олонтаа сонсогдох болжээ. Яахав солонгос хэлэндээ тэгэж дууддаг байх л даа. Харин бид “Єнєр аа”, “Мэнд аа” гэж бие биеэ дууддаггvй биз дээ.Уул нь монгол хэлэнд эгшиг зохицох ёс байдаг л юм сан.
“Ам нээснийх уушги нээ” гэгчээр телевиз радиогийн гадаад мэдээний орчуулгын тухай ганц хоёр vг хэлье. Орчуулагч хvн тухайн гадаад хэлээ сайн мэдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, улс тєр, байгаль, нийгэм гээд олон талын мэдлэгтэй байх учиртай. Vгийн олон салаа утгаас тухайн тохиолдолд хамгийн тохиромжтойг нь сонгож байж орчуулга сайн болдог гэдгийг орчуулгын талаар наад захын мэдлэгтэй хэн ч гэсэн андахгvй. Тvvнээс биш ямар нэгэн vгийг єєрийн мэддэг ганцхан утгаар л орчуулаад байж болохгvй. Гэтэл сvvлийн vед “Биологийн ухаанд нэр дэвшигч” “Умард Солонгосын удирдагч Ким Жон хоёр” гэх мэт vг хэллэг сонсогдох боллоо. “Кандидат биологических наук” гэдэг vгийн кандидат гэдэг нь оросоор 1. Нэр дэвшигч 2. Дэд доктор гэсэн утгатай гэдгийг бараг сэхээтэн хvн болгон мэдмээр юм. Гэтэл эхний утгаар нь орчуулснаар дээрх “жигтэй” хэллэг vvссэн байна. Харин Умард Солонгосын удирдагчийн нэрийг орос маягийн дуудлагаар Ким Чен Ир, харин анлиар бол Kim Jeong Il (Ким Жєн-ил) гэдгийн сvvлийн “Ил” гэдэг нь ромын 2-ын тоотой адил харагдсанаас “II Фридрих хаан”, “V Карл хаан “ гэх мэт хаадын цол болж “хувирчээ”.

ТЄГСГЄЛ
Энэхvv нийтлэлд хэн нэгнийг гутаан доромжлох буюу хийсэн бvтээснийг нь vгvйсгэх санаа агуулсангvй, харин “Хvн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэгчлэн эх хэлээрээ зєв сайхан ярьж, бичээсэй, санаа аваасай гэдэг vvднээс зарим нэг жишээ татаж бичлээ. Эх хэлээ хайрлах, зєв сайхан ярьж, бичих нь монгол хvний бахархал тєдийгvй vvрэг байх учиртай гэсэн vvнийг монгол хэл, соёлынхоо тєлєє мятрашгvй тэмцэгч, их эрдэмтэн

Бямбын Ринчений
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь єв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтму гэсэн гайхамшигт шvлгийн бадгаар тєгсгєе.

Бүлэг Бүлэггүй | Сэтгэгдэлгүй »

Бусдыг архиар шахаж согтоовол 500-600 мянган тeгрeгeeр торгоно

Оруулсан: singapore 4 сарын 13, 2008 он

Хvйтэн, сэрvvн орны иргэд архи их уудаг гэнэ. Дэлхийн хамгийн хvйтэн нийслэлтэй гэгддэг монголчууд магадгvй энэ vгээр гул барьж, бараг л шинэ оймстой болсны баяр тэмдэглэж, хундага тулгах шалтаг гаргасаар сvvлдээ архийг уух биш тvvнд уулгаж эхэлсэн. Багануур дvvрэгт болсон нeхцeл байдал дeжирч орхисон нийгэмд цочроо eгснeeр хууль эрх зvйн орчноо чангаруулах “аян” eрнeсeн билээ. vvний дагуу боловсруулж, eргeн барьсан Согтууруулах ундаа vйлдвэрлэх, импортлох, худалдах, тvvгээр vйлчлэх тухай буюу Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын тeслийг УИХ-аар хэлэлцэж байна.

Спирт, архи vйлдвэрлэх, худалдах, импортлох тусгай зeвшeeрлийг дуудлага худалдаагаар олгох болж спирттэй холбоотой vйл ажиллагааг Засгийн газар бvрэн хяналтдаа авсан нь уг тeслийн гол онцлог. Мeн согтууруулах ундааны vйлдвэрлэл, vйлчилгээг цэгцэлж, тоог нь цeeлсeн. vvгээр бол спиртийн vйлдвэр улсын хэмжээнд 10, архиных нийслэлд 10, аймаг бvрт нэг, харин vvнийг худалдах цэг нь 2000 хvн тутамд нэг байхаар болж буй юм.

Уг заалтын дагуу нийслэлд байгаа архи худалддаг 2000 гаруй дэлгvvрийн тоо 507 болж цeeрeх учиртай. Энэ нь найман нэрийн барааны дэлгvvр ажиллуулж, архиар гол орлогоо залгуулдаг хvмvvсийн эсэргvvцэлтэй тулгарсан. Мeн спирт, архи vйлдвэрлэх тусгай зeвшeeрeл олгох дуудлага худалдаа томоохон монополиудын дунд eрнeх, гадныхны ноёрхол давамгайлах вий гэсэн хардлага ч vvсээд байна.

Тусгай зeвшeeрлийн тэмдэгтийн хураамж:
* Спирт vйлдвэрлэх тусгай зeвшeeрлийн тэмдэгтийн хураамж 200 сая тeгрeг байна. Зeвшeeрлийг таван жилийн хугацаатай олгож, мeн эл хугацаагаар сунгаж болно. /Архи vйлдвэрлэх зeшeeрлийн хугацаа ижил. Одоогийн хуулиар тэмдэгтийн хураамж нь 12500 тeгрeг байгаа/
* 18 хувиас дээш этилийн спирт агуулсан бол eндeр агууламжтай согтууруулах ундаанд тооцох бeгeeд тусгай зeвшeeрлийн тэмдэгтийн хураамж нь 50 сая тeгрeг байна.
v 18 хувиас доош этилийн спирт агуулсан бол сул агууламжтай согтуурах ундаа болох бeгeeд тусгай зeвшeeрлийн тэмдэгтийн хураамж нь 20 сая тeгрeг байна.

Дуудлага худалдаанд оролцогчдод тавих шаардлага
Уг арга хэмжээнд оролцохыг хvссэн байгууллага, аж ахуйн нэгж нь Засгийн газраас баталсан техникийн зохицуулалтын шаардлага хангасан vйлдвэртэй, эсвэл тeсeл боловсруулсан байх учиртай. Мeн ямар тeрлийн согтууруулах ундаа vйлдвэрлэх, худалдах зeвшeeрeл авах гэж байгаагаас хамаараад тэмдэгтийн хураамжийн таван хувьтай тэнцэх хэмжээний дэнчин тeлсeн байх ёстой аж.

eндeр агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хvссэн байгууллагууд худалдааны болон стандартчиллын асуудал эрхэлсэн тeрийн захиргааны байгууллагаас тогтоосон шаардлагыг хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагаас дvгнэлт гаргуулсан нeхцeлд дуудлага худалдаанд оролцох боломжтой. Энэ тeрлийн тусгай зeвшeeрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгох аж. Мeн тусгай зeвшeeрлийн тэмдэгтийн хураамж нь таван сая тeгрeг байх бeгeeд гурван жилийн хугацаатай олгож, эл хугацаагаар сунгаж болохоор тусгажээ. eндeр агууламжтай согтууруулах ундааг 22.00 цагаас 10.00 цагийн хооронд худалдахыг хориглосон байна.

Гадны компаниудын ноёрхол тогтох вий гэсэн айдсын тухайд Засгийн газраас “Эхний дуудлага худалдааг зeвхeн дээрх шаардлагуудыг хангасан дотоодын vйлдвэрлэгчид дунд зохион байгуулна” гэсэн хариу eгч буй. Хэрэв дуудлага худалдаанд ялж чадаагvй бол тухайн vйлдвэрт нeхeн олговор олгох, ажилчдынх нь ажлын байрыг хадгалах талаар дэмжлэг vзvvлж, хeнгeлeлттэй зээл олгох гэх мэт арга хэмжээ авах гэнэ. Мeн худалдах цэгийг огцом цeeлeхгvй, нэг жил зургаан сарын хугацаанд аажмаар “дасан зохицуулах” байдлаар бууруулах аж.
Архи импортлох зeвшeeрлийг 15 компанид гурван жилийн хугацаатай олгох юм. Тэд тэмдэгтийн хураамжид 50 сая тeгрeг тeлeх учиртай.

35 дvгээр зvйл

Согтууруулах ундаа vйлдвэрлэх, импортлох, худалдах, тvvгээр vйлчлэх тусгай зeвшeeрeл бvхий этгээдэд хориглох зvйл

35.1.1 Эл vйл ажиллагаанд 18 нас хvрээгvй хvн ажиллуулах
35.2.2 21 нас хvрээгvй, эсвэл согтуу хvнд согтууруулах ундаа худалдах, тvvгээр vйлчлэх /Баарнууд согтуу хvнд архи зарвал хууль зeрчсeн болох юм/

36 дугаар зvйл

Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох
36.1.1 Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа
36.1.2 21 нас хvрээгvй
36.2 Согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, тvvнчлэн 21 нас хvрээгvй хvнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно. /Эл заалтыг зeрчиж, 21 нас хvрээгvй хvнийг согтоох, бусдыг архиар шахсан бол иргэнийг хeдeлмeрийн хeлсний доод хэмжээг дeрeв дахин, байгууллага, аж ахуйн нэгжийг 20 дахин нэмсэнтэй тэнцvv мeнгeeр торгох юм байна. Энэ нь иргэнийг 500-600 мянга, байгууллагыг 2.1 сая тeгрeгeeр торгоно гэсэн vг. Хариуцлагын эл зарчим бусад заалтыг зeрчсeн тохиолдолд мeн адил vйлчилнэ/
36.3 Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах буюу цалин хeлс орлуулан олгохыг хориглоно.

Бүлэг Бүлэггүй | Сэтгэгдэлгүй »

Монголын далбаатай 300 гаруй хєлєг онгоц бий

Оруулсан: singapore 4 сарын 13, 2008 он

Зам тээвэр, аялал жуулч­­лалын яамны Далайн захир­гааны удирдлагууд сэтгvvлч­дэд хандлаа. Тэд манай ул­сын далайн тээв­рийн салба­рын єнєєгийн байдал, хєгж­лийн талаар мэдээлсэн юм.

Энэ vеэр Далайн захир­гаа­ны орлогч дарга Б.Ал­тан-Одтой ярилцлаа.
- Монгол Улсын далбааг ашиглуулсныхаа хариуд хэдэн тєгрєг авдаг вэ?
- Манай улс далайд гарц­гvй. Гэсэн ч Олон улсын далайн байгууллагад 1996 онд элсэн орсноор гадаад их далайд гарах боломжтой бол­сон. Далай ашиглах тухай хууль ч баталсан байгаа. Далайд гарах хєлєг онгоцны бvртгэлийг Далайн захиргаа­ны удирдлага дор “Монголын хєлєг онгоцны бvртгэл” хам­тарсан компани Сингапур улсад явуулж байна. 2003 оноос хойш 300 гаруй онгоц бvртгvvлсэн. Одоогийн байд­лаар 231 хєлєг онгоц Улаан­баатар гэсэн бичиглэл хийл­гэн манай далбаатай хєвж яваа. Нэг онгоцонд дунджаар хоёроос гурван мянган ам.дол­лараар єгдєг. Энэ нь даацаасаа хамаараад єєр єєр байдаг л даа. Онгоцондоо бол хатуу хяналт тавьж, гэ­рээ хийдэг. Далбаагаа ашиг­луулсны хєлсний талыг нь Сингапур авдаг. Єн­гєрсєн хугацаанд 1.3 тэрбум тєгрєг тєвлєрсєн байгаа.
- Манай улсын бvртгэл­тэй хєлєг онгоц байдаг уу?
- Одоохондоо манайх хє­лєг онгоц худалдаж авах боломжгvй.
- Далбаагаа тvрээс­лvvлс­­ний хєлсєнд багагvй мєнгєтэй болжээ. Ганц ч гэсэн онгоц авчих боломж байгаагvй гэж vv?
-Онгоц авлаа гэхэд тэнд ажилладаг боловсон хvчин манайд байхгvй. ОХУ-ын Владивосто­кийн Далайн их сургуульд гурван оюутан сургаж байгаа. Мєн Сингапур улсад энэ хичээлийн жилээс эхлэн хоёр оюутан явуула­хаар бол­сон. Таван жилийн дараа онгоцтой, тvvн дээр нь ажил­лах хvнтэй болох байх.
-Сvvлийн vед Монго­лын далбаатай хєлєг он­гоцнууд зєрчил гаргасан тухай мэдээлэл гарах бол­лоо?
-Нэг онгоц Францын ор­чимд ачаа хайгаад явж байс­ныг хvн тээвэр хийж байна гэж саатуулсан юм билээ. Бас энэ намар нэг онгоц манай улсын далбаатай онгоцтой ойролцоо явж байгаад эвдэр­сэн юм билээ. Ачиж явсан бараагаа ойролцоо онгоцон­доо ачуулсан хэрэг. Энэ он­го­цыг туркууд 14 хоног саа­туулж, шалгасан юм байна лээ. Тэр ачаа нь АНУ-аас Ирак руу тээвэрлэсэн110 гаруй танк байсан гэсэн.
-Хууль бус тээвэр гар­вал Монголын талаас зохи­цуулах эрх зvйн орчин бий юу?
-Тухайн улсын хууль хя­налтын байгууллага шалгана. Манайх онгоц эзэмшдэг ком­пани, олон улсын байгуулла­гуудад мэдээллэх vvрэгтэй.
-Хэрвээ манай улсын дал­баатай хєлєг онгоц дээр ноцтой зєрчил гарга­вал Монгол Улсын нэр хvн­дэд халтай. Та бvхэн газар дээр нь очих боломж бий юу?
-Бvртгvvлсэн онгоцдоо маш хатуу хяналт тавьдаг. Хууль бус ажиллагаа явуул­сан л бол бvртгэлээ цуцалдаг. Цаашдаа тэр компани аль ч орны далбааг мандуулах эрхгvй болдог. Гурваас таван удаа жижиг зєрчил гаргавал эрхийг нь хаадаг. Тухайлбал, гэрэл нь асахгvй ч юм уу. Тvvнээс биш эндээс очих эрх зvйн болон мєнгє санхvvгийн боломж байхгvй. АНУ манай улсын Засгийн газар хооронд “Vй олноор хєнєєх зэвсэг, тvvнийг зєєвєрлєх систем, холбогдох материа­лыг да­лайд дэлгэрvvлэхийг хориг­лох талаар хамтран ажиллах заавар” гэж гаргасан. Энэ нь байнгын хороогоор батлагд­вал эндээс далайд очиж ажил­лах боломж бvр­дэнэ.
-БНАСАУ-ын 1000 гаруй онгоц Монголын далбааг ашиг­лаж байгаа тухай ч мэ­дээлэл байна. Ер нь ямар ямар улсын онгоц манай далбааг ашиглах эрхтэй бай­даг вэ?
-Сингапурын 105 онгоц бий. Мєн Хонконг, БНХАУ, Малайз, Индонез гэх мэт ул­с бий. Харин БНАСАУ энэ жаг­саалтад байхгvй.

Бүлэг Бүлэггүй | Сэтгэгдэлгүй »

Party 2

Оруулсан: singapore 4 сарын 10, 2008 он

*** Залуусаа***

Та бvхнийгMarko Anywhere Nightclub –д болох нэгэн гайхалтай vдшийг маргааш гэж eдeргvй юм шиг ойр дотний анд нeхeдтэйгээ хамт наргин цэнгэхийг урьж байна

***************************************************
Энэ vдэш:
Монгол хит дуунууд
Монгол сархад (Хар чингис, Хубилай, Хараа)
Диско (Топ R&B, Hip Hop, Trance дуунууд)
Зууш, амттан, жимс
3-н азтанг тодруулах болно

***************************************************
Хаана: Marko Anywhere Nightclub. Tanglin Shopping Center, 4 давхарт, Orchard Road, Orchard Parade Hotel-н хажууд

***************************************************
Хэзээ: 4 сарын 12-ний Бямба гаригт 9-н цагаас. Бvv хоцор!!! Хэнийгээ авчирч, хэнтэйгээ наргихаа та eeрee шийд…***************************************************
Охидууд: $10 (1 хvссэн уух юм)
Хeвгeeд: $20 (2 хvссэн уух юм)

***************************************************
Холбоо барих дугаар: 93615925, 93744176
Бvгдээрээ хамтдаа энэ vдшийг мартагдахааргvй eнгeрvvлцгээе!
Март 8-ний vдэшлэгт ирж амжаагvй залуус одоо л шархаа нeхдeг цаг шvv!!!

Бүлэг Бүлэггүй | Сэтгэгдэлгүй »

СИНГАПУРТ АНХ УДАА F1

Оруулсан: singapore 4 сарын 10, 2008 он

2008 оны 9 сарын 28-нд болох “Formula 1″ уралдааныг Сингапурын харилцаа холбооны тэргүүлэх компани SingTel ивээн тэтгэж зохион байгуулж байгаа юм. Анх удаа Сингапурт уралдаан энгийн гудамжинд 5.067 км огцом хүнд бэрх эргэлт бүхий зам дээр болох учраас үзэгчдын сонирхлыг маш их татаж байна. Цоо шинэ зам, цоо шинэ өнгө төрх байх болно гэж амлаж байгаа.

Бүлэг Бүлэггүй | Сэтгэгдэлгүй »

. . .

Оруулсан: singapore 3 сарын 6, 2008 он

Хөөрхөн төрсөн монгол охиддоо би хайртай
Хөгжилтөй инээд даруухан зан чанарт нь дуртай
Харийн нутагт хамаг л юм нЬ хүнийрхүү
Харахаар охидууд бүсгүйчүүд нь хүртэл нэг л хөндий…

Бүлэг Бүлэггүй | Сэтгэгдэлгүй »

1st Party in Singapore

Оруулсан: singapore 2 сарын 28, 2008 он

Сингапур улсад анх удаа зохион байгуулагдаж буй

Монголчуудийн vдэшлэг!

Хорвоо дэлхийг уяраах энхрий зeeлeн цагаахан сэтгэлтэй
Хvн тeрeлхтнийг бvvвэйлэх уянгалагт яруухан эгшиглэнтэй
Хатуу хэцvvг давах няцашгvй тэвчээр, саруул тод ухаан
Хонгор зvрхийг хайлуулах  vзэсгэлэнт ялдам уран гоолиг бvсгvйчvvддээ зориулсан Март 8 vдэшлэгт танийг хvрэлцэн ирэхийг урьж байна!!!

Хeтeлбeр:

  1. Сэтгэлд хоногшсон хит монгол дуу
  2. Нийт бүсгүйчүүддээ зориулж Сингапурт суралцаж буй Монгол оюутаний ая дууний мэндчилгээ
  3. Хөгжөөнт тоглоом
  4. Амьд хөгжимтэй тоглолт
  5. Диско

Меню:

  1. 1 Вино (хундага)        Эмэгтэйчүүдэд
  2. 1 Шар айраг               Эрэгтэйчүүдэд
  3. Сендвич
  4. Жимсний цуглууллга
  5. Амттан

ТАКС: Эмэгтэй 25 S$       Эрэгтэй 35 S$        Тадаад 45 S$

Жич: Эхний vнэгvй вино (1 хундага), 1 шар айрагнаас дараах алкохолний бvх тeрлийн ундаа 10 S$-р худалдагдах болно.

Элэг нэгт Монголчуудтайгаа хамт бvхийл асуудлаа умартан нэгэн vдшийг баяр хeeртэйгээр eнгeрeeлцгээе!!!

Хаяг:  “MARCO” Bar, TANGLIN  SHOPPING CENTRE 4 davhart 0408-0409, Orchard Road (Next to Orchard Parade Hotel)
03 сарын 08 нд 20:00 – 01:00 цагийн хооронд зохиогдох болно. Оролцохийг хүсвэл доорхи хаягаар холбогдох болон мэссэж илгээж бvртгvvлнэ vv.

Утас: 9349 7374,  8246 8544                    
E-mail:temuulen2@yahoo.com

Таний анхааралд: Vдэшлэгт 18-аас доош наснийхан оролцох боломжгvй! Та бvхнийг энэхvv vдэшлэг болон бусад зочидоо хvндэтгэн цагтаа хvрэлцэн ирнэ гэдэгт итгэж байна. Энэхvv зарийг уншсан хэн бvхэн цааш нь дамжуулж анд нeхeд, хамт олноороо хvрэлцэн ирэхийг урья. 

Бvгдээрээ 3 сарийн 8 нд уулзацгаая!!!

Бүлэг Бүлэггүй | Сэтгэгдэлгүй »

Сингапур улс

Оруулсан: singapore 2 сарын 28, 2008 он


Нутаг дэвсгэр-640 ам.км
Хvн ам-4,6 сая
Мeнгeний нэгж-сингапур.доллар
vvсэн байгуулагдсан он-1819
Албан ёсны хэл-англи, хятад

Арслан улс буюу Сингапур нь XV зуун хvртэл Шри-Виджийн эзэнт улсын худалдааны тeв байжээ. Дараа нь Маджапахитийн хаант улсын эзэмшилд орж, XV зуунд Малакксын султаны мэдэлд шилжсэн байна.

Eнeeгийн Сингапурыг Томас Стэмфорд Рэфлз 1819 онд vvсгэн байгуулсан. 1824 онд Джохора султан хотыг Их Британийн компанид бэлэглэжээ. Дэлхийн II дайнд Сингапурын хот улс Японд эзлэгдэж, 1945 оны есдvгээр сарын 6-нд Британийн арми чeлeeлсeн байна. 1959 оны зургадугаар сарын 3-ны eдeр Их Британийн Хамтын нeхeрлeлийн хvрээнд хараат улс болсон. 1963 оны есдvгээр сарын 16-нд Малайз улстай нэгдсэн боловч 1965 оны наймдугаар сарын 9-нд бvрэн тусгаар тогтнолоо зарлажээ.

Зvvн eмнeд Азийн эл хот улс нь нэг том, 50 жижиг арлаас тогтоно. Нутгийн урд хэсгийг Индонезээс заагласан, Энэтхэгийн далайг Хятадын далайтай холбосон Сингапурын хоолой бий.
Агаарын жилийн дундаж температур нэмэх 30-33 градус, халуун орны чийглэг уур амьсгалтай. Нэгдvгээр сард нэмэх 30 градусаас буухгvй, харин оройдоо 25 градус хvртэл буурч, сэрvv татна. Сингапурыг Арслан улс, алтан цахирмаа цэцгийн улс ч гэж нэрлэдэг.

Хvн амын ихэнх хэсэг арлын eмнeд хэсэгт тeвлeрсeн бeгeeд малайз, хятад, англиар ярьдаг. Хvн амын дотор хятадууд 77, малайзууд 15, энэтхэгvvд зургаан хувийг эзэлнэ. Хvн амын дундаж наслалт эрэгтэй 73 жил, эмэгтэй 78 жил. Тeрeлт мянган хvн тутамд 18.

Хvн амын 19 хувь христийн, 16 хувь исламын, 13 хувь тао, 29 хувь нь бурхны шашинтай.
Сингапурын гаалиар тамхи, хар тамхи, эм тариа, зэвсгийн дvрстэй асаагуур, тоглоомон мeнгeн тэмдэгт, мах зэргийг оруулахыг хоригложээ. Харин эндээс зэвсэг, тэсрэх бодис, амьтан, эм тариа, их хэмжээний vнэт чулуу зэрэг зvйл гаргахын тулд тусгай зeвшeeрeл шаардагдана.

Арлыг бvхэлд нь автобус, метроны тeгс сvлжээнд хамруулсан ба eглeeний зургаан цагаас шeнe дунд хvртэл ажиллана. Таныг хотын аль ч цэгт хамгийн хурдан, хямдхан хvргэх унаа бол метро. Хэрэв та жолооны vнэмлэхтэй бол eдрийн 100-350 сингапур. доллараар машин тvрээсэлж болно.
Сингапур шопинг хийх дуртай хvмvvст хамгийн тохиромжтой газар. Та eргeн сонголттой, чанартай барааг харьцангуй хямд vнээр худалдан авч болно. Гадаадынхан ихэвчлэн цахилгаан хэрэгсэл, бeс бараа, цахирмаа цэцэг, гоо сайхны бараа авдаг.

Сингапур олон vндэстний хот учир тэнд хятад, малайз, энэтхэг зэрэг бvх тeрлийн ази хоол байдаг. 500 гаруй дээд зэрэглэлийн ресторан, кафе танд vйлчлэх болно.
Жуулчдын очих дуртай дэлхийн хамгийн eндeр зочид буудал, араб гудамж, хятад хорооллын сvм зэргээс гадна vнэт чулуугаар зураг хийдэг vйлдвэрт очихыг зeвлeе. Хэрэв та хvvхэдтэйгээ аялбал Сингапурын амьтны хvрээлэнд заавал очоорой. Харин олон нийтийн газар тамхи татвал 500 сингапур.доллараар торгоно.

Сингапурт “Шeнийн сафари” зугаалга зохиогддог. Энэ хeтeлбeрт хамрагдсанаар 1200 гаруй амьтдын шeнийн амьдралыг сонирхож болно. Шeнe vздэгийн учир нь ширэнгэн ойн ихэнх амьтад шeнийн амьдралтай байдаг аж. “Шeнийн Сафари” нь 1994 оны дэлхийн шилдэг vзvvлбэр болж байжээ.
Жуулчдын хамгийн их очих дуртай газрын нэг бол Сентоза арал юм. Арал руу Фабер уулаас троссонд бэхэлсэн унаа явдаг. Сентоза гэдэг нь тайван амирлангуйн арал гэсэн vг ажээ.
Арал дээр Сингапурын тvvхийн музей, 50 тeрлийн 2500 гаруй эрвээхэйн парк, Сингапурын зургийн музей, шvрэн музей, лааны тосон музей зэргийг сонирхож болно. Азийн хамгийн том “Усны ертeнц” хэмээх 80 метр урттай байгууламж дотроос далайн 2300 тeрлийн амьтдыг харна. Сентоза арлын хамгийн eндeр цэг дээр барьсан Мерлион цамхаг дээрээс Сингапур маш сайхан харагддаг. 20 га талбайтай Джуронг эрвээхэйн хvрээлэнд дэлхийн eнцeг булан бvрээс цуглуулсан 7000 гаруй ховор шувуутай.

Бүлэг Бүлэггүй | Сэтгэгдэлгүй »